| "ESP" School of English | ||||
|
|
"ИЭСПИ" Төв нь иргэдэд англи хэлний мэдлэг олгох сургалтууд зохион байгуулдаг бөгөөд УИХ-ын гишүүд, яам, төрийн байгууллагын албан хаагчид, оюутан нийт 16000 гаруй хүнийг хамруулан сургасан өөрийн хичээлийн байртай, гадаад дотоодын мэргэжлийн ур чадвартай багшлах боловсон хүчинтэй Монголын хамгийн анхны англи хэлний сургалтын төв юм. 1990 онд байгуулагдсанаасаа хойш гадаадын болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн баялаг туршлагатай. Манай төв нь сургалтандаа насанд хүрэгчид, оюутан сурагчид, ЕБС-ын ахлах, дунд ангийнханд зориулан Ерөнхий Англи Хэлний, IELTS шалгалтанд бэлтгэл өглөө, өдөр, оройн урт болон богино хугацааны сургалт явуулж байна. Мөн албан байгууллага, хамт олны захиалгат сургалт явуулдаг. Суралцагчдын эрэлт хэрэгцээг харгалзан сургалтаа тэдний мэдлэгийн түвшинд тохируулан өглөө, өдөр, оройн 3 ээлжээр долоо хоногт 3-5 өдөр хичээллэн, дараагийн түвшинд дэвшин суралцахад 5-10%-ын хөнгөлөлт үзүүлдэг ба бусад ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас харьцангуй хямд үнээр сургалтаа явуулдаг. Анхан шат
Дунд шат
Гүнзгий шат / AD / Гадаадад сурах чиглэлээр зөвлөгөө өгч дараах Их Британи, АНУ, Австралийн Их Дээд Сургуулуудад зуучлан явуулдаг.
Манай төвөөс та бүхэнд хүрдэг "VOICEBOX" Англи Хэлний нэвтрүүлэг нь Ням гариг бүрийн орой 17.15 цагаас Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр орон даяар цацагдан гардаг. Манай давуу талууд
|
ESP















