| IELTS Information | ||||
|
|
IELTS гэж юу вэ? Энэ нь International English Language Testing System буюу Олон Улсын Англи Хэлний Шалгалтын Систем юм. Дэлхийн сая гаруй хүн 125 орны төвүүдэд энэ шалгалтыг өгч байна. 1989 оноос эхлэн IELTS-ын шалгалт нь хамгаалалттай бүх дэлхийг хамарсан, хэрэглэгчиддээ хандсан найдвартай, тухайн хүний англи хэлээр харилцах чадварыг бүрэн гүйцэд тодорхойлж чадахуйц шалгалт болон хөгжсөн. Энэ шалгалтыг Их Британи, Австрали, Баруун Европ, АНУ болон Канад зэрэг улсуудын их дээд сургуулиуд, цагаачлалын албууд хүлээн зөвшөөрдөг. IELTS юунд хэрэгтэй вэ?Энэ бидэнд дэлхийн түвшинд боловсрол эзэмшиж англи хэлтэй улс оронд ажиллах боломжийг нээж өгдөг. Дэлхийн 6000 гаруй сургууль, байгууллага IELTS-ыг хүлээн зөвшөөрдөг. Үүнд АНУ-ын 2000 сургууль багтаж байна. IELTS-ын шалгалт нь сонголтын 2 хэлбэртэй байдаг. Гадаадын их дээд сургуульд англи хэл дээр удаан хугацаанд суралцах, зэрэг горилох зорилготой бол Academic IELTS, харин цагаачлах,богино хугацааны курст хамрагдах тохиолдолд General Training IELTS шалгалтыг өгнө.
Утас: 321517 324313 Факс: 319168 Email: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it Web: www.esp.mn www.ielts.org |
IELTS















