Announcements

IELTS шалгалтанд шалгуулагсдын анхааралд!

IELTS Test Centre (Ulaanbaatar, Mongolia): 

IELTS шалгалтыг зохион байгуулах явцад шалгуулагсдын дунд хуурч мэхлэх шинжтэй оролдлого гарсныг байгууллагын зүгээс таслан зогсоосон болно.

Англи хэлний мэдлэгийн түвшингээ дээшлүүлэхэд байнга анхаарч, шалгалтандаа бэлтгэл сайтай,  шударгаар  оролцохыг эрхэм хүндэт залуучууд та бүхэндээ уриалж байна.

IELTS шалгалтын Монгол улс дахь нэр хүндийг авч явдаг ИЭСПИ Сангийн хувьд шалгалтын аюулгүй байдал нь эн тэргүүний анхаарлын төвд байсаар ирсэн болно. Шалгуулагч шалгалтаа өгөхдөө:

  • Хуурах,бусдаас хуулах эсвэл бусдад туслах
  • Бусдын өмнөөс шалгалт өгөх эсвэл бусдыг өөрийн өмнөөс шалгалтанд оруулах
  • Өөр хүний шалгалтын хариуг хуулах
  • Шалгалтын материалыг хэсэгчлэн хуулбарлах
  • Шалгалтын дүнгийн хуулбар TRF дээрх мэдээллийг засах, өөрчлөх
  • Шалгалттай холбоотой аливаа мэдээлэл, материалыг шалгалтын өрөөнөөс авч гарахыг завдах
  • Шалгалттай холбоотой мэдээллийг бусдад дамжуулах, эсвэл тийм оролдлого хийх

зэрэг зөрчил гаргасан тохиолдолд шалгуулагчийн шалгалтыг хүчингүй болгож, IELTS шалгалтын дүнгийн хуулбарыг (TRF) олгохгүй болно.Мөн шалгалтын дүн гарснаас хойш шалгуулагч нь зөрчил, хууль бус үйлдэл хийсэн нь тогтоогдвол уг этгээдийн шалгалтын дүнг хүчингүй болгоно.

 Зөрчил, хууль бус үйлдэлд холбогдсон шалгуулагчид шалгалтын төлбөрийг буцаан олгохгүйн гадна шалгалтын өдрийг өөрчлөхгүй, цаашид IELTS шалгалт авахаас татгалзах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдье.

 

ИЭСПИ Сан

Category: 

Contact us

For more advice and guidance about IELTS please contact us

  • IELTS Enquiry : 324313
  •  
  • General Information : 321517

Connect with us

Follow us & get in touch.

Please visit our facebook page and get up to date information!