Бодлого ба журмууд
Шалгалтын өдөр
Та шалгалтандаа ирэхдээ IELTS шалгалтын бүртгэлийн өргөдлийн маягтанд тусгагдсан иргэний үнэмлэх/паспортыг авчирна. Өргөдлийн маягтанд тусгагдсан иргэний үнэмлэх/паспортыг авчираагүй тохиолдолд таныг шалгалтанд оруулахгүй.
Шалгалтын дүн
Шалгалтын дүн шалгалтын өдрөөс хойш 13 өдрийн дараа гарах бөгөөд албан ёсны үр дүнг гэрчилгээгээр (Test Report Form - TRF) өгнө. Та гэрчилгээгээ ИЭСПИ Сан дээр ирж авах боломжтой.
Анхаар: Та шалгалтанд ашигласан иргэний үнэмлэх, паспортаа авчирах шаардлагатай
Хэрэв та яриа болон бичгээр өгөх шалгалтын аль нэг модулд суугаагүй, эсвэл шалгалт дуусахаас өмнө шалгалтын төв дээр ямар нэгэн шалтгаанаар хяналтын фото зургаа авахуулаагүй бол таньд гэрчилгээ олгогдохгүй.
Шалгуулагчид гэрчилгээний зөвхөн НЭГ ширхэг эх хувийг олгоно. Энэ нь ихээхэн үнэ цэнэтэй бичиг баримт тул гэрчилгээгээ сайтар хадгалж хамгаалахыг таньд зөвлөж байна. Гэрчилгээг дахин олгохгүй.
Гадаад орноос хүрэлцэн ирсэн шалгуулагчдын хувьд гэрчилгээг нь зохих хаягаар нь илгээж болох бөгөөд үүний тулд тухайн шалгуулагч шалгалтын төвд буухиа шуудангийн (DHL буухиа шуудангийн төлбөр) төлбөр төлөх шаардлагатай.
Анхаар: Шалгалтын төвүүдэд шалгалтын оноог телефон утас, факс, эсвэл цахим шуудангаар мэдэгдэхийг зөвшөөрдөггүй болно.
Нэмэлт Гэрчилгээ
Шалгуулагч бүрт зөвхөн нэг гэрчилгээ олгоно. Гэвч шалгуулагч шалгалтанд бүртгүүлж байхдаа бүртгэлийн өргөдлийн маягт дээр тусгайлан хүсэлт гаргасан бол тав хүртэлх тооны гэрчилгээг шалгуулагчийн нэр заасан байгууллагууд руу аливаа төлбөргүйгээр илгээж болно. Гэрчилгээний нэмэлт хувийг гадаад руу илгээлгүүлэхийг хүсэж буй шалгуулагч гадаад энгийн шуудангийн төлбөрийг төлөх шаардлагатай. Иймд нэмэлт гэрчилгээг холбогдох байгууллагууд руугаа илгээлгүүлэхийг хүссэн шалгуулагч нь “Нэмэлт гэрчилгээ олгох өргөдөл” (Application for the Issue of Additional TRFs Form) -г бөглөнө.
Нэмэлт гэрчилгээ олгох өргөдлийн маягтыг “Downloadable forms” цэснээс (хажуугийн) татаж авна уу.
Онооны талаар өргөдөл гаргах
Шалгалтын оноогоо дахин шалгуулахыг хүссэн шалгуулагч шалгалтын өдрөөс хойш 6 долоо хоногийн дотор оноог дахин шалгуулах өргөдөл (Enquiry on Results – EOR) –н маягтыг бөглөж өгснөөр дахин шалгуулж болно. Дахин шалгуулах төлбөр 407,000 төгрөг. Шалгуулагчийн шалгалтын материалыг Их Британид хүлээн авснаас хойш 0 - 21 өдрийн дотор оноог дахин шалгаж үр дүнг танилцуулна. Хэрэв онооны дүн ахисан бол төлбөрийг бүрэн буцаан олгоно. Шалгуулагчид Оноог дахин шалгасан тухай захиаг олгох бөгөөд захианд шалгалтын эцсийн үр дүнг тодорхойлон бичсэн байна.
Төлбөр буцаах, бүртгэл цуцлуулах, шалгалтыг хойшлуулах журам
Шалгалт авах өдрөөс дор хаяж 2 долоо хоногийн өмнө шалгалтын бүртгэлээ цуцлуулах хүсэлт гаргасан шалгуулагчид шалгалтын төлбөрөөс 611,000 төгрөгийг paper-based буцаан олгоно харин 631,000 төгрөгийг computer-based буцаан олгоно.
Шалгалт авах өдрөөс өмнөх 14 хоног дотор шалгалтын бүртгэлээ цуцлуулах хүсэлт гаргасан шалгуулагчид шалгалтын төлбөрийг буцаан олгохгүй.
Шалгалт авах өдрөөс дор хаяж 14 хоногийн өмнө шалгалтын төвд албан ёсоор мэдэгдсэн бол шалгуулагчийн шалгалтыг хойшлуулж болно. Шалгалтыг хойшлуулахад бүртгэл, захиргааны зардалд 203,000 төгрөг paper-based 210,000 төгрөг computer-based суутгагдана. Шалгалт авах өдөртэй холбоотой аливаа өөрчлөлт (хойшлуулах, цуцлах) оруулах хүсэлтийг зөвхөн нэг удаа хүлээн авна.
Жич: Компьютерийн IELTS шалгалтад бүртгүүлсэн бол шалгалтын модулийг өөрчлөх боломгүйг анхаарна уу. Жишээ нь IELTS шалгалтын модулийг Academic-аас General Training болгон өөрчлөх боломжгүй.
Шалгалт авах өдрөөс 14 хоногийн өмнө шалгалтын өдрөө хойшлуулах хүсэлт гаргасан шалгуулагчийн хүсэлтийг “бүртгэлийг цуцлах” хүсэлтээр авч үзэх ба үүнд төлбөрийг буцаан олгохгүй.
Шалгалт авах өдөр шалгалтандаа хүрэлцэн ирээгүй шалгуулагчид шалгалтын төлбөр буцаан олгогдохгүй.
Шалгалт авах өдрөөс 14 хоногийн өмнө шалгалтын бүртгэлээ цуцлуулах, шалгалтыг хойшлуулах хүсэлт гаргасан шалгуулагчийн хувьд хэрэв уг шалгуулагч өвчин, эсвэл зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шалгалтанд суух боломжгүй болсноо шалгалтын төвд зохих ёсоор танилцуулсан бол шалгалтын төлбөрийн тодорхой хэсгийг буюу 611,000 төгрөгийг paper-based буцаан олгоно харин 631,000 төгрөгийг computer-based буцаан олгоно.
Төлбөрөө төлсөн боловч шалгалтанд бүртгүүлээгүй шалгуулагч шалгалтын төлбөрөө буцаан авах хүсэлт гаргаж болно. Хэрэв шалгуулагч өөрийн хүсэлтээр төлбөрөө буцаан авах хүсэлт гаргаж байгаа бол бүртгэл, үйлчилгээний зардалд 10,000 төгрөгийг шалгалтын төвд төлнө (Энэ журам 2016 оны 2-р сарын 1-с хэрэгжиж эхэлсэн).
Шалгалтын төлбөрийг буцаах хүсэлтийн маягтыг хүлээн авч, эцэслэн баталгаажуулснаас хойш 14 хоногийн дотор тухайн төлбөрийг шилжүүлсэн данс руу нь буцаан шилжүүлнэ.
Шалгалтын өдөр өвдөх
Батлагдсан өвчний тохиолдлуудын хувьд шалгуулагч Сонсох, Унших, Бичих шалгалтуудын алин дээр нь ч гэнэт өвдсөн бол тухайн шалгуулагчийг дараагийн аль нэг шалгалтанд оруулах бөгөөд шалгуулагчид бүх шалгалтыг дахин өгөх шаардлага тавигдана.
Хэрэв шалгуулагч Ярианы шалгалтын үеэр өвчтэй байгаа бол тухайн шалгалтыг дахин өгч болох бөгөөд үүнд нийт 2 долоо хоногийн интервалт хугацаа олгогдоно (ярианы шалгалтаас өмнө 7 хоногийн дотор, эсвэл ярианы шалгалтнаас хойш 7 хоногийн дотор). Хэрэв ингэх боломжгүй бол тухайн шалгуулагчийг дараагийн аль нэг шалгалтанд оруулах бөгөөд шалгуулагчид бүх шалгалтыг дахин өгөх шаардлага тавигдана.
Гомдол гаргах журам
Хэрэв та IELTS шалгалтын төвийн үйлчилгээ, шалгалтын зохион байгуулалттай холбоотой аливаа асуудлын талаар сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд энэ талаар гомдол гаргах хүсэлтэй байгаа бол тухайн шалгалтын өдөр шалгалтын төвөөс гарч явахаасаа өмнө шалгалтын супервайзорт гомдлоо илэрхийлэх шаардлагатай. Тухайн шалгалтын зохион байгуулалттай холбоотой гомдлыг шалгалтын өдрөөс хойш хүлээн авахгүй.